“ҮНЭН” ТҮР ҮЗЭСГЭЛЭН

Нэр: “ҮНЭН”

Төрөл:   Гэрэл зураг, баримтат өв, ханын самбар

Хугацаа: 2024.05.18-06.05

Хаана: Байгалийн түүхийн музей. 3 давхарт.Түр үзэсгэлэнгийн танхим.

Үзэсгэлэнгийн тухай товч: Үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын музейн өдөр, Байгалийн түүхийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан дэглэсэн.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь:   Байгалийн түүхийн музейн түүхэн хөгжил замналыг олонд таниулах, түүгээр дамжуулан музей гэх байгууллагын үйл ажиллагаа, ололт амжилт, нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг сурталчилахад оршино. Энэхүү үзэсгэлэнд түүхэн үнэнийг гэрчлэх фото зураг, баримтат өвүүдийг дэлгэсэн нь музей судлаач нарын судалгаанд түлхэц мэдээлэл болно хэмээн үзэж байна. Үзэсгэлэнд оролцсон эх материалуудыг Байгалийн түүхийн музейн бүртгэл мэдээллийн санг түшиглэн бэлтгэж фото студид хуучны фото зургуудыг сэргээх ажил хийгдсэн.

3 долоо хоногийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
854
7 хоногт
4817
Сүүлийн сард
7152
Сүүлийн жилд
7152
Нийт хандалт
7152
Санал хүсэлт илгээх