Чингис хаан Үндэсний музейд туршлага судлах уулзалт зохион байгуулагдав.

Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн бүтээн байгуулалтын хүрээнд туршлага судлах уулзалт 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун холбогдох мэргэжилтнүүдийн хамт Байгалийн түүхийн музейн захирал, Шинжлэх ухааны доктор Н.Манчук болон үзүүллэг дэглэлтийн дэд ажлын хэсгийн гишүүдийг халуун дотноор хүлээн авч уулзсан юм. Академич С.Чулуун ЧХҮМ-ийн байгууллагын түүх, бүтээн байгуулалтын үе шат, тулгарсан бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, туршлагаа хуваалцав.

Мөн тус музейн Олон нийтийн төвийн эрхлэгч Б.Адъяахүү “Музейн аюулгүй байдлын тогтолцоо ба эрсдэлийн удирдлага"-ын талаар зөвлөгөө өгч цуглуулгын хадгалалт, хамгаалалт, барилга, байгууламжийн аюулгүй байдал, онцгой нөхцөлд авах арга хэмжээний талаар танилцуулга хийв. Үүний дараагаар оролцогчид музейн аюулгүй байдлыг хангах менежмент, эрсдэлийн үнэлгээний аргачлалын талаар санал солилцож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтын үеэр Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөг, сэргээн засварлах болон судалгааны лаборатори зэрэг дотоод бүтцийн зохион байгуулалттай газар дээр нь танилцав.

Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн төслийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, үзүүллэгийн төлөвлөлт, технологийн шийдэл, үзэгчийн оролцоог нэмэгдүүлэх арга замын талаар танилцуулга хийж, харилцан санал солилцож, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн үзүүллэг дэглэлтийн концепцийн төлөвлөлт, бүтэц зохион байгуулалт, цуглуулгын хадгалалт хамгаалалтын орчин, музейн менежмент болон хүний нөөцийн бүрдүүлэх бэлтгэл ажилд Чингис хаан Үндэсний музейн туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Мэргэжлийн үнэт мэдээлэл хуваалцсан Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, удирдлагын баг болон хамт олонд гүн талархал илэрхийлье.

 

1 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНБУРХАН ХАЛДУН УУЛ
Дэлгэрэнгүй
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ ХӨТӨЛБӨРТ НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ ХӨТӨЛБӨРТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯН
Дэлгэрэнгүй
СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД АМЬТАДТАЙ ТАНИЛЦАХ, МУЗЕЙ ҮЗЭХ ТӨСӨЛТ ХИЧЭЭЛД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
578
7 хоногт
12835
Сүүлийн сард
60401
Сүүлийн жилд
597324
Нийт хандалт
821954
Санал хүсэлт илгээх