НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН 80 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.
1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьсан түүхтэй. 2024 оны байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын түүхэн 80 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-д гишүүнээр элссэнээс хойшхи жар гаруй жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа батжин бэхжиж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлж байна.
НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ (НҮБХТХ)-г 2017-2022 онд Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж дууссаны дараа буюу 2023 онд НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБ-ын ТХХАХ) баримт бичгийг хамтран баталсанаар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хоорондын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлсэн.
НҮБ-ын ТХХАХ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд чиглэсэн тус улсын үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдсан баримт бичиг юм. Энэхүү ТХХАХ-г хэрэгжүүлэхэд Монгол Улсад суурин болон суурин бус үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн 24 байгууллага оролцож байгаа бөгөөд дараах стратегийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
3 долоо хоногийн өмнө
Мэдээ, мэдээлэл
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ ХӨТӨЛБӨРТ НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ ХӨТӨЛБӨРТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯН
Дэлгэрэнгүй
СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД АМЬТАДТАЙ ТАНИЛЦАХ, МУЗЕЙ ҮЗЭХ ТӨСӨЛТ ХИЧЭЭЛД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАРИЛЦАА
Дэлгэрэнгүй
“Монгол бахархал” бүтээлч сарын аяны хүрээнд
Дэлгэрэнгүй
Говийн Байгаль түүхийн музейн хамтын ажиллагааны хүрээнд: CУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1957
7 хоногт
13531
Сүүлийн сард
56857
Сүүлийн жилд
588101
Нийт хандалт
806737
Санал хүсэлт илгээх