Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Үндэсний Музейн захирал Татъяана Бороноева нар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Тус санамж бичигт эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн хамтран зохион байгуулж үр дүнг хэвлэн нийтлэх, музейн байгалийн үзмэр, цуглуулгыг үзэгчдэд сонирхолтой, хүртээмжтэй байдлаар дэглэх арга зүй болон музейн боловсролын ажлын талаар харилцан туршлага солилцох, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгав. Хоёр талын уулзалтын үеэр захирал Татъяана Бороноева хүүхэд залуучуудыг соёл, урлагийн байгууллагаар үйлчлүүлэхэд урамшуулал байдлаар хэрэгжүүлж буй ОХУ-ын туршлага “Пушкин виза карт”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж санал солилцлоо.

2 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
651
7 хоногт
5510
Сүүлийн сард
22876
Сүүлийн жилд
76193
Нийт хандалт
76193
Санал хүсэлт илгээх