Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө.

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага Төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө.

Энэ хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчийн үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 165 дугаар тогтоол гаргалаа.

Тогтоолд байгууллага бүр албан хаагчдаа монгол бичгийн сургалтад заавал хамруулах, “Монгол бичгийн цахим гарын авлага”-ыг таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр хөтлөн явуулах ур чадварыг тусгасан байх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмжийг төрийн байгууллагын удирдлага, төсвийн захирагч нарт өгөв.

3 сарын өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
537
7 хоногт
5396
Сүүлийн сард
22762
Сүүлийн жилд
76079
Нийт хандалт
76079
Санал хүсэлт илгээх