“ХАВДРЫН ЭСРЭГ ҮЙЛС ДЭХ МУЗЕЙН ОРОЛЦОО”
Байгалийн Түүхийн Музей нь Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр байгуулгын үйл ажиллагааны чиглэлээс хамаарч бүтэн нэг жилийн хугацаанд хамтарсан сургалт, уулзалт, өдөрлөгийн арга хэмжээг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд өнөөдөр ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг Дэмжих Албаны Дарга, Хүний их эмч Л.Энхээ нь тус музейн хамт олонд “Эрүүл мэндийн боловсрол” олгох зорилгоор “Хавдарын эрт илрүүлэг, хавдрын эрсдэл ба өвчлөл, хавдар бол эдгэрдэг өвчин” агуулгын хүрээнд “Тэгш боломж үл ялгаварлал, Дуу хоолойгоо нэгтгэе, Үйлдэл хийе” уриан дор эрүүл мэндийн сургалтыг амжилттай зохион явууллаа.
Илтгэгч Хүний их эмч Л.Энхээ танд эрүүл энх, ажлын амжилт хүсэе.
Бид ойр дотны хэн нэгнээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэзээд оройтоогүй…
Одооноос АНХААРЪЯ, АНЗААРЪЯ, ХАЙРЛАЯ…