Гадаад хамтын ажиллагаа

БНСУ-ын Тэжон хот дахь Үндэсний Шинжлэх ухааны музей нь 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон Шинжлэх ухааны Музейнүүдийн Олон улсын хурлыг (ISSM, International Symposium of Science Museums) зохион байгуулж байгаа билээ. Энэхүү хуралд Байгалийн түүхийн музейгээс 2015 оноос хойш нийтдээ 5 удаа (5, 6, 7, 9, 12 дахь хурал) оролцож, аман болон ханын илтгэл хэлэлцүүлж байсан. Энэ жилийн 13 дахь удаагийн хуралд 2023 оны 11 дүгээр сарын 02-03 өдрүүдэд Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Тодгэрэл, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Бадамцэцэг нар урилгаар оролцож, шинжлэх ухааны музейн ололт амжилт, хөгжил дэвшилттэй танилцан туршлага судаллаа.

2 жилийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1341
7 хоногт
13938
Сүүлийн сард
58684
Сүүлийн жилд
791349
Нийт хандалт
1178639
Санал хүсэлт илгээх