“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монгол Улсын ууган музей Байгалийн түүхийн музейн хамт олныхоо нэрийн өмнөөс Та бүхэнтэй мэндчилж буйдаа баяртай байна.

Ардын Засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмийн нэгдүгээр зүйлд “Хүрээлэнгийн газраа дэлхий дахины улсын бичиг судрын сан ба музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан, олон хүн үзэж танихуйд тус болгоно” гэж заасан нь музей хэмээх байгууллагын тухай өгүүлсэн албан ёсны анхны түүхэн баримт юм.

Ийнхүү 1921 оны намраас эхлэн түүх соёлын дурсгал, байгалийн баялагт холбогдох баримт мэдээ, үзмэрийг худалдаж болон шилжүүлэн авах зэргээр цуглуулж эхэлжээ. Улмаар 1924 оны 12 дугаар сарын сүүлчээр музей хэмээх соёлын байгууллага түмэн олондоо үүд хаалгаа нээж, ард түмнийхээ соёлын өвийг сурталчлах үйл ажиллагаа эхэлсэн нь тус музейн үндэс суурь болжээ. Ийнхүү 1924 онд байгуулагдсан музей 1926 онд Богд хааны өвлийн ордонд шилжин байрлахад нийт үзмэрүүд нь байгалийн болон түүхийн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх болсон юм. 1934 оны байдлаар 12 анги, 24 тасагтай болсны дотор байгалийн чиглэлийн эрт галавын судлалын, амьтны ангийн, ургамлын ангийн, чулууны ангийн тасгуудтай болсон бол 1940-1941 онд музейн байгалийн хэсгийг газарзүйн, эрт галавын амьтны, геологийн, ургамал ба хөрс шорооны, Монголын зэрлэг амьтны, гадаадын зэрлэг амьтны гэсэн тасгуудад зохион байгуулжээ.

 1954 оны МАХН-ын Төв Хороо, СнЗ-ийн хамтарсан хурлын шийдвэрээр тус музей 1956 онд тухайн үеийн Энгельсийн гудамжинд байрлах гурван давхар шинэхэн барилгад нүүн орсноор албан ёсоор “Улсын төв музей” хэмээн нэрлэгдэх болжээ. Монголчуудын түүх, соёлын дурсгалт зүйл болон эх орныхоо байгалийн баялаг дээжсийг олж цуглуулах, хадгалж хамгаалах, судлан сурталчилах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Улсын төв муейг орчин цагийн музей үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан 1974 оны 12 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 349 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг.

1991 онд улсын музейг олон улсын жишгээр цуглуулгаар нь төрөлжүүлэн хөгжүүлэх төрийн бодлогын үүднээс Улсын төв музейн түүх-угсаатны зүйн тасгийг Үндэсний түүхийн музейд шилжүүлж, БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 214 дүгээр тушаалаар байгаль, палеонтологийн үзмэр цуглуулга бүхий Байгалийн түүхийн музейг байгуулснаар өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж үзэгч олондоо үйлчилж ирсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 281 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейд нэгтгэснээр Тусгаар тогтнолын талбай 1 байршилд байрлах музейн зориулалтын одоогийн байрандаа үзэгч та бүхэндээ байгалийн шинжлэх ухааны талаар танин мэдэхүйн цэгцтэй мэдээлэл мэдлэг өгөх, байгаль- соёлын өвийг түгээн дэлгэрүүлж сурталчлахаар ажиллаж байна.

Та бүхнийг манай цахим хуудсанд зочилсон явдалд гүнээ талархахын ялдамд Байгалийн түүхийн музейд зочлон ирэхийг урьж байна.

ЗАХИРАЛ И.БУДБАЯР

1 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2024 оны шинэ дугаарт өгүүлэл авч эхэллээ
Дэлгэрэнгүй
НҮБ-ын ХХААБ (FAO) “Тэмээн Овогтын Олон Улсын Жил 2024” нээлтийн арга хэмжээг Байгалийн Түүхийн Музейд зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх