Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан

Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан


1. Музей нь таны бодож байгаагаас илүү романтик газар. 
Болзооны уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг бол мэдээжийн хэрэг болзож буй газрын орчин бөгөөд музейн бүдэг гэрэлтэй, нам гүм , танхим бүрийн шилжилт нь нэг цаг үеэс нөгөө цаг үе рүү шилжиж буй мэт орчин таны болзоог яахын аргагүй тайван бөгөөд романтик уур амьсгалаар дүүргэх болно. Болзооныхоо төгсгөлд музейн 1 давхарт байрлах кофе шоп-д халуун кофе уунгаа Тусгаар тогтнолын талбайд тоглох хүүхдүүд, зөрж өнгөрөх хүмүүсийг ажиглан дулаахан яриа өрнүүлэх ч бас муугүй шүү.


2. Болзож буй хүнээ таньж мэдэхэд тохиромжтой газар. 
Музей нь байгалийн түүхийн олон талын өргөн мэдээлэл олгох соёл, чөлөөт цагийн орон зай болохын хувьд яахын аргагүй болзох таатай орон зай бүрдүүлсэн газар байдаг бөгөөд болзоот бүсгүй/залуугийнхаа аль үзмэр дээр илүү тогтож байгаа зэргийг ажиглан түүний ямар сонирхолтой төдийгүй дотоод ертөнцтэй ч танилцах боломжтой юм. Аль нэг үзмэрийн өмнө зогсоод өөрийн үнэн мэдрэмжээ илэрхийлэнгээ “Энэ чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асуун харилцан нэгнээ таньж мэдээрэй. Хэн мэдлээ зөвхөн эсрэг хүйстнээ гэлтгүй магадгүй өөрийнхөө анзаараа ч үгүй байсан сонирхлоо та эндээс олж мэдэх ч юм билүү.


3. Боломжийн үнээр болзох боломжтой газар. 
Болзоо бүр тансаг зэрэглэлийн өндөр өртөг зарцуулсан байх албагүй бөгөөд хоёр талын сэтгэлд нийцэж байх аваас тэр нь хосуудад үнэ цэнтэй болзоо билээ. Тэгвэл та 15000 төгрөгөөр хүссэн хугацаагаараа Байгалийн түүхийн музейгээр аялах боломжтой ба хэрэв оюутан бол ердөө 3000 төгрөгөөр маш сонирхолтой болзоо зохиох боломжтой.


4. Өөрийгөө харуулан сайхан анхны сэтгэгдэл, дурсамж үлдээх боломж. Музей танд өөрийн ухаалаг төрх , эерэг хандлага болон мэдлэгээ харуулах боломж олгох бөгөөд үүнийг та зөвөөр ашиглаж чадах аваас болзоот бүсгүй/залуудаа маш сайхан анхны сэтгэгдэл үлдээх болно. Гэхдээ битгий буруугаар ойлгоорой та музейд болзохын тулд заавал түүх, шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй байх албагүй бөгөөд зүгээр л аль нэг үзмэрийн бяцхаан хэсгийн талаар өөрийн мэддэг зүйлсээ хуваалцахад л хангалттай.
Харин ганц л зүйлийг сануулж хэлэхэд хэт их мэдэмхийрэн ярих аваас эсрэгээрээ сөрөг сэтгэгдэл төрүүлэх магадлалтай учраас хэтрүүлэх хэрэггүй шүү болзоот бүсгүй/залуудаа ч мөн өөрийгөө илэрхийлэх боломж олгоорой. Гайхалтай болзоондоо лекц унших биш харин харилцан ярианы нэг хэсэг болгон мэдлэг, мэдээллээ хуваалцаарай.


5. Гоо зүйн таашаал аван шинэ содон зүйлийн талаар мэдээлэл авч болох таатай газар. 
Бид зарим тохиолдолд музейг хэт уламжлалт хэв маягтай, зөвхөн танин мэдэхүйн зориулалттай үзмэр хадгалах газар гэж ойлгодог бол орчин үеийн музей цаг үе, мөч бүрд тохируулан олон төрлийн танин мэдэхүйн ач холбогдолтой шинэлэг арга хэмжээ, түр үзэсгэлэнг дэглэн гаргадаг бөгөөд болзоход ч мөн адил тохиромжтой орчин бүхий газар болон хөгжиж байна. Музей нь олон нийтийн нийгэм соёлын боловсролыг дээшлүүлдэг, соёлын өвийг хадгалан судалж , арвижуулан түгээн дэлгэрүүлдэг газар бөгөөд музейд болзсоноороо байгаль дэлхийг таньж мэдэх, хайрлан энэрэх болон байгалийн түүхийн шинжлэх ухааны ач холбогдолтой маш өргөн сэдвийн хүрээнд харилцан яриа өрнүүлэх боломжтой билээ. Та Байгалийн түүхийн музейд болзон олон шинэ зүйлийг танин мэдэж, гоо зүйн таашаал аван нэгэн өдрийг сонирхолтой өнгөрүүлээрэй. Таны болзоонд амжилт хүсье !  #valentine

2 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2024 оны шинэ дугаарт өгүүлэл авч эхэллээ
Дэлгэрэнгүй
НҮБ-ын ХХААБ (FAO) “Тэмээн Овогтын Олон Улсын Жил 2024” нээлтийн арга хэмжээг Байгалийн Түүхийн Музейд зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх