6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттайгаар

Үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авч буй нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа билээ. 5 удаагийн таталтаар хүлээн авсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчлон олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “WELCOME HOME” тусгай үзэсгэлэн Соёлын яамны дэмжлэгтэйгээр өнөөдөр Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номин үзэсгэлэнг нээж үг хэллээ. Үзэсгэлэнд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон С.Браун, Соёлын яамны харъяа байгууллагуудын төлөөлөл Соёлын өвийн үндэсний Төвийн захирал Г.Энхбат, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн Эртний амьтан ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн Палео, зоологийн салбарын эрхлэгч Б.Майнбаяр, Японы Окаяама Шинжлэх ухааны их сургуулийн Динозавр судлалын музейн захирал доктор (Ph.D) Шинобу Ишикаги, судлаач доктор (Ph.D) Кэнтаро Чиба болон бусад хамтрагч байгууллагын төлөөлөл оролцлоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Бяцхан палеонтологич” боловсролын хөтөлбөр хэрэгжлээ.
Үзэсгэлэн 03 дугаар сарын 9-17-ний өдрүүдэд үргэлжилнэ.

 

 

1 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2024 оны шинэ дугаарт өгүүлэл авч эхэллээ
Дэлгэрэнгүй
НҮБ-ын ХХААБ (FAO) “Тэмээн Овогтын Олон Улсын Жил 2024” нээлтийн арга хэмжээг Байгалийн Түүхийн Музейд зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх