Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц газар болон дурсгалт газар хэмээн ангилдаг. Монгол Улсын нийт газар нутгийн 8.6 хувь буюу 13,496,402 га талбайг Байгалийн цогцолборт газраар хамгаалалтад аваад байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ хэмээн хуульд тодорхойлсон байдаг.
Эзлэх талбайгаар нь авч үзвэл, Говь гурван сайханы болон Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрууд хамгийн их талбайг хамарч байна.Эдгээрийг бүсээр нь танилцуулбал,
Баруун бүс:
- Алтай таван богдын Байгалийн цогцолборт газар, 656,106 га талбай
- Ачит нуур Дэвэлийн аралын Байгалийн цогцолборт газар, 211,553 га талбай
- Булган голын эх-Их онгогийн Байгалийн цогцолборт газар, 246,082 га талбай
- Монгол элсний Байгалийн цогцолборт газар, 313 га талбай
- Мөнххайрхан уул-Үенчийн хавцалын Байгалийн цогцолборт газар, 506,096 га талбай
- Мянган-Угалзатын Байгалийн цогцолборт газар, 303,775 га талбай
- Сийлхэмийн нуруу /А/-ны Байгалийн цогцолборт газар, 69,935 га талбай
- Сийлхэмийн нуруу /Б/-ны Байгалийн цогцолборт газар, 77,943 га талбай
- Хар ус нуурын Байгалийн цогцолборт газар, 852,997 га талбай
- Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газар, 221,589 га талбай
- Хомын талын Байгалийн цогцолборт газар, 411,404 га талбай
- Хяргас нуурын Байгалийн цогцолборт газар, 341,301 га талбай
- Цамбагарав уулын Байгалийн цогцолборт газар, 113,749 га талбай
- Чигэртэйн голын ай савын Байгалийн цогцолборт газар, 167,190 га талбай
Төвийн бүсэд:
- Горхи – Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, 292,022 га талбай
- Молцог элсний Байгалийн цогцолборт газар, 488 га талбай
- Тужийн нарсны Байгалийн цогцолборт газар, 70,805 га талбай
- Хустайн нурууны Байгалийн цогцолборт газар, 48,401 га талбай
- Хөгнө Тарнын Байгалийн цогцолборт газар, 84,143 га талбай
Говийн бүсэд:
- Их Богд уулын Байгалийн цогцолборт газар, 262,856 га талбай
- Их газрын чулууны Байгалийн цогцолборт газар, 175.906 га талбай
- Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газар, 2,171,737 га талбай
Зүүн бүсэд:
- Гутайн даваа хөмүүл голын эхийн Байгалийн цогцолборт газар, 102,641 га талбай
- Дарьгангын Байгалийн цогцолборт газар, 367,222 га талбай
- Онон – Балжийн /А/ Байгалийн цогцолборт газар, 320,241 га талбай
- Онон – Балжийн /Б/ Байгалийн цогцолборт газар, 105,006 га талбай
- Өндөрхаан уулын Байгалийн цогцолборт газар, 8,820 га талбай
Хангайн бүсэд:
- Заг Байдрагийн голын эхэн савын Байгалийн цогцолборт газар, 116,309 га талбай
- Ноён хангайн Байгалийн цогцолборт газар, 56,658 га талбай
- Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газар, 92,718 га талбай
- Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газар, 547,630 га талбай
- Тэнгис-Шишгэдийн Байгалийн цогцолборт газар, 875,711 га талбай
- Тэсийн гол, Булнайн нурууны Байгалийн цогцолборт газар, 369,631 га талбай
- Улаагчины хар нуурын Байгалийн цогцолборт газар, 259,403 га талбай
- Хангайн нурууны Байгалийн цогцолборт газар, 939,085 га талбай
- Хорго-Тэрхийн цагаан нуурын Байгалийн цогцолборт газар, 76,893 га талбай
- Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар, 1,175,602 га талбайг тус тус эзэлж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам