Үзмэр харгалзагч Н. Отгонжаргал Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа

Монгол Улсад орчин цагийн музей үүсч, хөгжсөний 97 жилийн ой болон Байгалийн түүхийн музейн 30 жил,  Монгол Улсын соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан Байгалийн түүхийн музейн Үзмэр харгалзагч Н.Отгонжаргал салбартаа тэргүүлэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шагнууллаа. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, соёл, урлагийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Аливаа бүтээл нь уран бүтээлчдийн ертөнцийг үзэх үзэл санааг агуулах төдийгүй цаг үеийнхээ тусгал болон хожмоо энэ нь түүх болон үлддэг. Энэ цаг үеийн түүхийг бүтээж, түүчээлж манлайлж байгаа та бүхэндээ дахин баяр хүргэж, чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье” гэлээ. Н.Отгонжаргал нь тус музейд 16 жил тогтвор суурьшилтай, хоёргүй сэтгэлээр ажилласан бөгөөд Байгалийн түүхийн музейд СТА дахин нэгээр нэмэгдэж байгаад хамт олон тань олзуурхан хүлээн авч ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

4 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
154
7 хоногт
12052
Сүүлийн сард
59962
Сүүлийн жилд
802545
Нийт хандалт
1217229
Санал хүсэлт илгээх