ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
🌷Энэ өдөр нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр боловч тэмцлийн гэхээсээ илүү баярын өдөр болон заншжээ. Тэртээ 100 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, ажлын нөхцлөө сайжруулах, сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө жагсаж эхэлснээс энэхүү өдрийг “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” хэмээн нэрийдэж дэлхийн олон улс орон өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ.
🌷Олон улсын хэмжээнд Мартын 8-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгий зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог.
🌷Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар бүх нийтийн амралтын өдөр болгон үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна.
🌷Энэ өдрийг зарим оронд эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг бол өөр орнуудад эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байна.
🌷Эмэгтэй хүн бол амьдралын эх булаг
Эмэгтэй хүн бол гэр бүлийн халуун элч
Эмэгтэй хүн бол нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч
Эмэгтэй хүн бол энэ ертөнцийн энгүй их ачтан
Эмэгтэй хүн бол оюун ухаант хүмүүний өлгий
Эмэгтэй хүн бол хайр энэрлийн охь
Эмэгтэй хүн бол гэрэл гэгээ цацруулагч билээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
#internationalwomensday
#museumweek2025
#MuseumOpenDays
#МузейҮзэхГоё
#МузейнНээлттэйӨдөр
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
772
7 хоногт
12839
Сүүлийн сард
62243
Сүүлийн жилд
765021
Нийт хандалт
1094332
Санал хүсэлт илгээх