ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР – 2025

“Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй”
Жил бүрийн 5 дугаар сарын 18-нд дэлхийн өнцөг булан бүрийн музей Олон улсын музейн өдрийг тодорхой сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй” сэдвийн хүрээнд Олон улсын музейн өдрийг тэмдэглэх гэж байна.
📍Олон улсын музейн өдрөөр Байгалийн Түүхийн Музейгээс дараах ажлуудыг хийх болно.
📍 5 сарын 15-ны өдөр /Пүрэв гараг/ Дорнод аймгийн Байгалийн музейд "Далай тэнгисийн сээрнуруугүйтэн" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ,
📍5 сарын 16-ны өдөр /Баасан гараг/ Байгалийн түүхийн музейд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХҮРЭЛЦЭХҮЙ” тусгай боловсролын хөтөлбөр,
📍5 сарын 18-ны өдөр /Ням гараг/ Архангай аймагт Орон нутгийн музей, соёлын өвийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтууд, “Байгалийг ойроос” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа, “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрийг тус тус зохион байгуулна.
Олон улсын музейн өдрийн тухай өгүүлэхэд:
Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж буй цаг үед музей харилцан хүлээн зөвшөөрөх уян хатан хандлага, инновац ба бүх хүнд тэгш боломж олгож, тэгш хамруулах явдлыг хөгжүүлэхэд их ач холбогдолтой нийгмийн институт болж байна. Музейнүүд нийгмийн дэвшилд хүргэх, дэлхий нийтийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг хөгжил хөдөлгөөнтэй орон зай юм. Музейнүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд 2025 оны Олон улсын музейн өдөр дараах зорилгуудыг онцолж байна. Үүнд:
Зорилго 8: Эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөрийг дэмжих
Зорилго 9: Аж үйлдвэр, инновац, дэд бүтцийг хөгжүүлэх
Зорилго 11: Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
Энэ оны Олон улсын өдрийн сэдэв 2025 оны 11 дүгээр сард Дубай хотод зохион байгуулагдах Олон улсын музейн зөвлөлийн Их хурлын сэдэвтэй адил юм. Энэ хурлаар музейн мэргэжилтнүүд музейнүүд хэрхэн дасан зохицох, өөрчлөгдөх болон өөрчлөлтийн үед тэргүүн эгнээнд байх тухай хэлэлцэнэ.
#InternationalMuseumDay,
#IMD2025
🖊Олон улсын музейн өдрийн тухай
Олон улсын музейн өдрийг Олон улсын музейн зөвлөл соёлын солилцоо, харилцан баяжуулах, хүмүүс хоорондын ойлголцлыг хөгжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон харуулах зорилгоор 1977 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.
🖊Олон улсын музейн зөвлөлийн тухай
Олон улсын музейн зөвлөл нь 129 улс орон, газар нутгийн 57000 музейн мэргэжилтнүүдийг төлөөлж буй олон улсын төрийн бус байгууллага юм

3 хоногийн өмнө
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1249
7 хоногт
9790
Сүүлийн сард
43671
Сүүлийн жилд
384159
Нийт хандалт
384159
Санал хүсэлт илгээх