“Lord Cultural Resources” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна
🇲🇳 Монгол Улсын музейн түүхэнд хамгийн томоохон бүтээн байгуулалтад тооцогдох “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” Богдхан уулын дархан цаазат газрын “Их тэнгэрийн ам”-д баригдаж байгаа ба өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олон улсын зөвлөх үйлчилгээний нэр хүндтэй “Lord Cultural Resources” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Байгалийн түүхийн музей, Lord Cultural Resources, “Содон Номин Констракшн” компани, Байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргаа хамтран 9 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд уулзалт, сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт, сургалтын үеэр музейн хөгжлийн стратегийн чиглэл, тэргүүлэх зорилт, эрхэм зорилгыг өргөн хүрээнд тодорхойлж, үзүүллэг дэглэлийн төлөвлөгөөний дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд эхний шатны тайланг хүлээлгэн өгөөд байна.
Монгол Улсад болсон хоёр дахь удаагийн уулзалт, сургалтад Lord Cultural Resources компанийн дэд ерөнхийлөгч Роберт ЛаМарр, контент хөгжүүлэгч Ивонн Танг, Монгол талын зөвлөх Б.Номинтуяа нар оролцов.
Талууд музейн үзүүллэг дэглэлттэй холбоотой төлөвлөгөөт ажлуудаа харилцан ярилцаж, тохиролцон, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн уулзалт боллоо.
1 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
“ХЯТАДЫН ДИНОЗАВРУУД: СУДАЛГААНААС ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОВСРОЛ РУУ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ, МУЗЕЙН ЗАХИРЛУУДЫН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН БА ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН 80 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
"ЭСГИЙ ЗУРАГ ЗУРАХ" МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Дэлгэрэнгүй
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын төсөл нь шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм.
Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
"Байгалийн өв судлал" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.
Дэлгэрэнгүй
Байгууллагын соёл
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
835
7 хоногт
15042
Сүүлийн сард
52255
Сүүлийн жилд
576362
Нийт хандалт
784837
Санал хүсэлт илгээх