Соёл түгээе уриан дор "соёлын орон зай – бидний орчин" аян эхэллээ

СОЁЛ ТҮГЭЭЕ УРИАН ДОР "СОЁЛЫН ОРОН ЗАЙ – БИДНИЙ ОРЧИН" АЯН ЭХЭЛЛЭЭ

🎭🌟Соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх зорилго бүхий “Соёлын орон зай -бидний орчин” бүтээлч аян “СОЁЛ ТҮГЭЭЕ” уриатайгаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхэллээ.

🤝💼Тус аянд бүх шатны төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд та бүхэн байгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа соёлтой орчныг бүрдүүлж, өөрсдийн үнэ цэн бүхий соёлыг бусдад түгээж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаанд оролцохыг УРИАЛЖ байна.

🌐🏙️Мөн Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын газар болон Соёл, урлагийн байгууллагууд, бүх шатны төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх нь ажиллаж амьдарч буй орчиндоо төдийгүй нийгэмд эерэг нөлөөлөл, соёлтой орчныг бий болгох чухал үр нөлөөтэй юм.

🎯⏳Аяны хүрээнд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаа, нийтлэл, шторк, постер, подкаст, сургалт, өдөрлөг, тоглолт зэрэг олон хэлбэрээр өрнөх юм.

📺🖼️Тус аянд идэвх санаачилгатай оролцож соёлын орон зайг бүрдүүлж чадсан байгууллага, иргэдийг бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж, шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчилна.

📅Аян 2025 оны 10 дугаар сарын 3-аас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана.

#ЭЕРЭГ_НИЙГМИЙГ_ХАМТДАА_БҮТЭЭЖ_СОЁЛ_ТҮГЭЭЕ💫🌏

7 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
109
7 хоногт
12007
Сүүлийн сард
59917
Сүүлийн жилд
802500
Нийт хандалт
1217184
Санал хүсэлт илгээх