“Үндэсний бахархалт мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааны нээлт амжилттай боллоо.

“Үндэсний бахархалт мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааны нээлт амжилттай боллоо.

"үндэсний бахархалт мазаалай баавгайг таниулах сургалт, үйл ажиллагааны нээлтэд байгалийн түүхийн музейн захирал, шинжлэх ухааны доктор н.манчук, боуаөяамны байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга т.балжинням, ахлах мэргэжилтэн б.хандармаа, нийслэлийн боловсролын газрын дарга б.амартүвшин, хөтөлбөрийн гүйцэтгэгч байгаль орчин мэдээлэл сургалтын төв тбб-ын гүйцэтгэх захирал э.шинэцэцэг нар үг хэлж, “мазаалай баавгайн онцлог шинж, хамгааллын ач холбогдол” сэдвээр биологийн ухааны доктор, профессор р.самъяа илтгэл тавьж, сонгогдсон ерөнхий боловсролын сургуулиудын удирлагууд, шинэ эхлэл сургуулийн ахлах бүлгийн сурагчид сургалт, үйл ажиллагаанд хамрагдлаа.

Монгол улсын засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “үндэсний бахархалт амьтан” хэмээн зарласан цагаас эхлэн байгалийн түүхийн музей нь үндэсний болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

2025-2026 оны хичээл эхэлсэнтэй холбогдуулан “үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааг монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санаачилга, дэмжлэгтэйгээр нийслэлийн боловсролын газар, байгаль орчны мэдээлэл сургалтын төв тбб-тэй хамтран байгалийн түүхийн музейн музейн сургалтын орчин агуулгын хүрээнд 9 дүгээр сарын 29-нөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.

Мазаалай баавгайг төлөөлөл болгон монгол орны биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухаанч мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшүүлэх зорилготой тус сургалт, үйл ажиллагаанд нийслэлийн 10 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн 10,000 гаруй сурагч хамрагдах болно.

Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцсэн музейн хөтөч ном, багшийн гарын авлага, үзүүлэн үзмэрүүдийг ашиглан хэрэгжүүлж буй сургалтын үр дүнд:

сурагчид мазаалай баавгай болон монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухаанч мэдлэгтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгоно.

экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшинө.

хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлана.

ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжнө.

экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна.

Хөтөлбөрийн сургалт нь музейн өмнөх – музей дээрх – музейн дараах гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү арга зүйг цаашид улсын хэмжээнд сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.

#соёлын_орон_зай

#соёл_түгээе_бидний_орчин

 

 

7 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
206
7 хоногт
12104
Сүүлийн сард
60014
Сүүлийн жилд
802597
Нийт хандалт
1217281
Санал хүсэлт илгээх