Байгалийн түүхийн музейн хамтын ажиллагааны уулзалтууд:

Байгалийн түүхийн музейн хамтын ажиллагааны уулзалтууд:

2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Байгалийн түүхийн музейн захирал, доктор Н.Манчук, Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар дараах хоёр чухал уулзалтыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа

Монгол Улсын Их сургуулийн ректор Б.Очирхуяг, судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар нартай уулзаж, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейн бүтээн байгуулалтын явц, төслийн зорилго, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уулзалтаар шинжлэх ухаанд суурилсан музейн үзүүллэг, үзэсгэлэнгийн контентыг боловсруулах, судалгааны байгууллагуудын эрдэмтэн, профессоруудын оролцоог хангах, хамтарсан судалгаа, шинжлэх ухааны нээлтийг олон нийтэд таниулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Мөн байгалийн шинжлэх ухааны сургалт, судалгааны чадавхыг музейн орчинд нэгтгэн хөгжүүлэх, судалгааны үр дүнг үзүүлэн хэлбэрээр олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгох талаар санал солилцсон юм.

Үзүүллэг, дэглэлт болон технологийн хөгжлийн хамтын ажиллагаа

Япон Улсын САНКО МАРКЕТИНГ МОНГОЛИА ХХК-ийн бизнес хариуцсан захирал М.Мөнхбат, менежер Г.Өгөдэй нартай уулзаж, төрийн байгууллага ба хувийн хэвшлийн түншлэлийг шинэ музейн үзүүллэг, дэглэлт, технологийн шийдэлд уялдуулах боломжийг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр орчин үеийн музейн технологи, дижитал шийдэл, мультимедиа үзүүлэн, ухаалаг танилцуулга зэрэг шинэ хандлагыг нэвтрүүлэх, музейн дотоод орчныг олон улсын жишигт нийцүүлэх талаар тодорхой саналуудыг гаргав.

Эдгээр уулзалтууд нь Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музейг шинжлэх ухааны үндэстэй, орчин үеийн технологид тулгуурласан, олон улсын түвшний үзүүллэг, үзэсгэлэнгийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

 

1 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНБУРХАН ХАЛДУН УУЛ
Дэлгэрэнгүй
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ ХӨТӨЛБӨРТ НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН МАЗААЛАЙ БААВГАЙ ХӨТӨЛБӨРТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯН
Дэлгэрэнгүй
СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД АМЬТАДТАЙ ТАНИЛЦАХ, МУЗЕЙ ҮЗЭХ ТӨСӨЛТ ХИЧЭЭЛД ХАМРАГДЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
616
7 хоногт
12873
Сүүлийн сард
60439
Сүүлийн жилд
597362
Нийт хандалт
821992
Санал хүсэлт илгээх