БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАРИЛЦАА
Байгалийн түүхийн музейн захирал доктор Н.Манчук нь Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Бадрал, Байгалийн түүхийн музейн Боловсрол, маркетингийн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин, гадаад харилцааны мэргэжилтэн доктор Ж.Мяндас, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн нарын хамтаар Монгол улсад суугаа элчин сайд, суурин төлөөлөгч, удирдах албан тушаалтнууд болон холбогдох хүмүүстэй албан уулзалт хийж гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
🇲🇳🤝🇫🇷 Харилцааны эртний улбаатай Монгол - Францын дипломат албан ёсны харилцааны 60 жилийн ой тохиосон түүхэн онд БНФУ-с Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Коринн Пэрера, тэргүүн зөвлөх Ален Пэрриэр болон соёл, хамтын ажиллагааг хариуцсан ажилтан Т.Төрням нартай албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар Байгалийн түүхийн музейн шинэ бүтээн байгуулалтын төслийг танилцуулан хамтран ажиллах боломжуудыг ярилцав.
🇲🇳🤝🇰🇷 Үүсгэн байгуулагдсан 1991 оноос эхлэн Монгол улсад Суурин төлөөлөгчийн газрыг байгуулан тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй КОЙКА-ын Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сон Э, хөтөлбөрийн ажилтан Б.Дуламжав нартай албан уулзалт хийж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
🇲🇳🤝🇺🇸 АНУ-ын Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музейн Шинжлэх ухаан, сан хөмрөг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Луис Киарре, Монголын Динозавр Судлалын Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, палеонтологич доктор М.Болорцэцэгтэй цахим уулзалт хийн хамтын ажиллагааны хүрээнд музейн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар харилцан тохиролцов.
Байгалийн түүхийн музейн шинэчлэлт, өөрчлөлтийг олон улсын жишигт нийцүүлэхийн төлөөх үйлсэд хамтран ажиллаж буй бүх байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье.
🏛Байгалийн түүхийн музейн захиргаа
6 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
170
7 хоногт
12068
Сүүлийн сард
59978
Сүүлийн жилд
802561
Нийт хандалт
1217245
Санал хүсэлт илгээх