“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
🇲🇳✨ МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯН
“МАЗААЛАЙ БААВГАЙГ ТАНИУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-Т 10 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМРАГДЛАА
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Арга хэмжээний нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Мазаалай баавгай бол Монголын биологийн олон янз байдлын бэлгэдэл бөгөөд түүнийг хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн оролцоо чухал гэдгийг онцлов.
📌“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааг;
🔹Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар,
🔹Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,
🔹Нийслэлийн боловсролын газар,
🔹Байгалийн түүхийн музей,
🔹Байгаль орчин мэдээлэл сургалтын төв хамтран Техник технологийн политехникийн коллеж, нийслэлийн 20 гаруй сургуулийн 10 мянган гаруй суралцагчийг хамруулсан байна.
🖼️Хөтөлбөрт оролцогч сурагчид музейн сургалтын орчноор дамжуулан олгогдсон танин мэдэхүйн мэдлэгээ бататган анги хамт олноороо ПОСТЕР ИЛТГЭЛ бэлтгэн орон даяар хэрэгжиж буй уламжлал болон гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Соёлын бүтээлч сард зориулан түр үзэсгэлэн дэлгэгдэж олны хүртээл болж эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь 2024 онд анх дэлгэгдэж байсан Байгалийн түүхийн музейн боловсролын хөтөлбөрөөс төрөн гарсан бүтээлийн хоёр дахь үзэсгэлэн болж буйгаараа онцлог болж байна.
📌Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролд суурилсан музейн өмнөх – музей дэх – музейн дараах гурван үе шаттай сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан таван түвшний сургалтын хөтөлбөр, багшийн зөвлөмж, суралцагчийн хөтөч гарын авлага боловсруулан түгээсэн байна. Энэ нь боловсрол болон музейн орчныг уялдуулсан цогц арга зүйгээр хүүхэд, залуусыг мазаалай баавгайн экосистемийн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт зүйлд танин мэдүүлэхэд чиглэсэн юм.
📌“Үндэсний бахархалт амьтан-мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн үр дүнд:
✅Сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэлтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгоно.
✅Экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшинө.
✅Хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлана.
✅Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжнө.
✅Экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна.
✅Танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулсан энэхүү арга зүйг улсын хэмжээнд бусад сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.
БОУАӨЯ цаашид энэхүү хөтөлбөрийг улс орон даяар үе шаттай өргөжүүлж, бүх аймаг, сумын сургуулийн хүүхдүүдийг хамруулах зорилт тавиад байгааг онцлоход таатай байна.
2 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ - СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД СУДЛААЧДЫН ЯРИА СЭДЭВТ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ - ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЦАХИМ ХУУДАС ХОС БИЧИГТЭЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СУДЛААЧДЫН ЯРИА" УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
1444
7 хоногт
13398
Сүүлийн сард
57979
Сүүлийн жилд
694615
Нийт хандалт
961183
Санал хүсэлт илгээх