ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА

Байгалийн түүхийн музейн шинэ бүтээн байгуулалт болох, Богдхан уулын дархан цаазат газрын “Их тэнгэрийн ам”-д байрлах Монгол Улсын музейн салбарын түүхэн дэх хамгийн томоохон бүтээн байгуулалт болох 41,757.6 м² талбай бүхий “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей” баригдаж байна. Тус музей нь оролцоонд суурилсан соёл, шинжлэх ухааны орчныг бүрдүүлж, хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих үндэсний хэмжээний төв болох зорилготой юм.


Музейн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор дэлхийд нэр хүндтэй байгууллагаас зөвлөх үйлчилгээ авахаар шийдвэрлэн судалгаа явуулсны үндсэн дээр соёлын байгууллагын төлөвлөлт, стратеги, үзүүллэг дэглэлтийн чиглэлээр арвин туршлагатай, АНУ-д төвтэй “Лорд Культурал Ресорсес” компанийг сонгон шалгаруулж, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейн хөгжлийн стратегийн чиг хандлага, тэргүүлэх зорилт, музейн эрхэм зорилгыг өргөн хүрээнд тодорхойлж, үүний үндсэн дээр музейн үзэл баримтлал, үзмэр цуглуулгын бодлогыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн стандарт, зөвлөмжүүд болон Монгол Улсын соёлын өвийг хамгаалах эрх зүйн тогтолцоотой уялдуулан боловсруулсан зөвлөмж бүхий гүйцэтгэлийн тайланг боловсруулж, холбогдох байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.
Гүйцэтгэлийн тайланг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгалийн түүхийн музей, Барилга ашиглалтын өмнөх захиргаанд “Лорд Культурал Ресорсес” компанийн дэд ерөнхийлөгч Роберт ЛаМарр, контент хөгжүүлэгч Ивонн Танг, Монголын талын зөвлөх Б. Номинтуяа нар танилцуулж, хүлээлгэн өгсөн юм.


Зөвлөх үйлчилгээ дараах дөрвөн үндсэн багц ажлын хүрээнд хэрэгжсэн. Үүнд:


  • Музейн үзэл баримтлалын зөвлөмж, байгууллагын стратегийн тойм

  • Музейн барилга байгууламжийн орон зайн үнэлгээ, зөвлөмж

  • Музейн үзүүллэг дэглэлтийн агуулгыг тодорхойлох судалгаа, хөгжүүлэлт

  • Музейн үзүүллэг дэглэлтийн дизайны төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын тооцоо,


Эдгээр зөвлөмж, судалгааны үр дүн нь Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейн цаашдын хөгжлийн бодлого, үзүүллэг дэглэлтийн шийдэл, үйл ажиллагааны төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

1 долоо хоногийн өмнө
Мэдээ, мэдээлэл
ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ЛОРД КУЛЬТУРАЛ РЕСОРСЕС” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ - СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД СУДЛААЧДЫН ЯРИА СЭДЭВТ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ - ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЦАХИМ ХУУДАС ХОС БИЧИГТЭЙ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СУДЛААЧДЫН ЯРИА" УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Дэлгэрэнгүй
МОНГОЛ БАХАРХАЛ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯНБУРХАН ХАЛДУН УУЛ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
612
7 хоногт
13891
Сүүлийн сард
68504
Сүүлийн жилд
647201
Нийт хандалт
888212
Санал хүсэлт илгээх