МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРУУД

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц газар болон дурсгалт газар хэмээн ангилдаг. Монгол Улсын нийт газар нутгийн 8.6 хувь буюу 13,496,402 га талбайг Байгалийн цогцолборт газраар хамгаалалтад аваад байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ хэмээн хуульд тодорхойлсон байдаг.

Эзлэх талбайгаар нь авч үзвэл, Говь гурван сайханы болон Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрууд хамгийн их талбайг хамарч байна.Эдгээрийг бүсээр нь танилцуулбал,

Баруун бүс:

  1. Алтай таван богдын Байгалийн цогцолборт газар, 656,106 га талбай
  2. Ачит нуур Дэвэлийн аралын Байгалийн цогцолборт газар, 211,553 га талбай
  3. Булган голын эх-Их онгогийн Байгалийн цогцолборт газар, 246,082 га талбай
  4. Монгол элсний Байгалийн цогцолборт газар, 313 га талбай
  5. Мөнххайрхан уул-Үенчийн хавцалын Байгалийн цогцолборт газар, 506,096 га талбай
  6. Мянган-Угалзатын Байгалийн цогцолборт газар, 303,775 га талбай
  7. Сийлхэмийн нуруу /А/-ны Байгалийн цогцолборт газар, 69,935 га талбай
  8. Сийлхэмийн нуруу /Б/-ны Байгалийн цогцолборт газар, 77,943 га талбай
  9. Хар ус нуурын Байгалийн цогцолборт газар, 852,997 га талбай
  10. Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газар, 221,589 га талбай
  11. Хомын талын Байгалийн цогцолборт газар, 411,404 га талбай
  12. Хяргас нуурын Байгалийн цогцолборт газар, 341,301 га талбай
  13. Цамбагарав уулын Байгалийн цогцолборт газар, 113,749 га талбай
  14. Чигэртэйн голын ай савын Байгалийн цогцолборт газар, 167,190 га талбай

Төвийн бүсэд:

  1. Горхи – Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, 292,022 га талбай
  2. Молцог элсний Байгалийн цогцолборт газар, 488 га талбай
  3. Тужийн нарсны Байгалийн цогцолборт газар, 70,805 га талбай
  4. Хустайн нурууны Байгалийн цогцолборт газар, 48,401 га талбай
  5. Хөгнө Тарнын Байгалийн цогцолборт газар, 84,143 га талбай

Говийн бүсэд:

  1. Их Богд уулын Байгалийн цогцолборт газар, 262,856 га талбай
  2. Их газрын чулууны Байгалийн цогцолборт газар, 175.906 га талбай
  3. Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газар, 2,171,737 га талбай

Зүүн бүсэд:

  1. Гутайн даваа хөмүүл голын эхийн Байгалийн цогцолборт газар, 102,641 га талбай
  2. Дарьгангын Байгалийн цогцолборт газар, 367,222 га талбай
  3. Онон – Балжийн /А/ Байгалийн цогцолборт газар, 320,241 га талбай
  4. Онон – Балжийн /Б/ Байгалийн цогцолборт газар, 105,006 га талбай
  5. Өндөрхаан уулын Байгалийн цогцолборт газар, 8,820 га талбай

Хангайн бүсэд:

  1. Заг Байдрагийн голын эхэн савын Байгалийн цогцолборт газар, 116,309 га талбай
  2. Ноён хангайн Байгалийн цогцолборт газар, 56,658 га талбай
  3. Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газар, 92,718 га талбай
  4. Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газар, 547,630 га талбай
  5. Тэнгис-Шишгэдийн Байгалийн цогцолборт газар, 875,711 га талбай
  6. Тэсийн гол, Булнайн нурууны Байгалийн цогцолборт газар, 369,631 га талбай
  7. Улаагчины хар нуурын Байгалийн цогцолборт газар, 259,403 га талбай
  8. Хангайн нурууны Байгалийн цогцолборт газар, 939,085 га талбай
  9. Хорго-Тэрхийн цагаан нуурын Байгалийн цогцолборт газар, 76,893 га талбай
  10. Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар, 1,175,602 га талбайг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

3 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2024 оны шинэ дугаарт өгүүлэл авч эхэллээ
Дэлгэрэнгүй
НҮБ-ын ХХААБ (FAO) “Тэмээн Овогтын Олон Улсын Жил 2024” нээлтийн арга хэмжээг Байгалийн Түүхийн Музейд зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх