Гар зургийн уралдаан

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ӨДӨР жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдөр тохиодог билээ.

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 68 дугаар чуулганаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ жил болгон өөр сэдвийн хүрээнд байхаар болсон. Тэгвэл 2023 онд энэ өдрийг “ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМАЛ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА” уриатайгаар олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон бөгөөд “Байгалийн Түүхийн Музей” нь “Эрин Жаргам Соёл” ТББ-тай хамтран 4-18 насны хүүхэд, залуусын дунд гар зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна.

Монгол орны онгон дагшин байгаль, ховор, нэн ховор амьтан, ургамлыг хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд, залуусыг татан оролцуулах нь нэн шаардлагатай байгаа билээ. Үүнд соёл, урлагийн боловсрол олгох хөтөлбөр голлох үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс Байгалийн Түүхийн Музейн боловсролын хөтөлбөр нь энэхүү үйлсэд чиглэгдсэн экологийн боловсрол олгох чиглэлээр түлхүү явагдаж ирсэн.

Энэ удаад бид дээрх агуулгын хүрээнд зохион явагдах гэх байгаа гар зургийн уралдаанд зориулан Монгол Улсын улаан номонд орсон амьтан, ургамлын талаар мэдлэг олгох танхимын бус боловсролын хөтөлбөрийг Байгалийн Түүхийн Музей дээр хэрэгжүүлэх гэж байна. Иймд СӨБ-ын ахлах бэлтгэл анги, ЕБС 1-12 дугаар анги, Монголын хүүхдийн ордны Уран зургийн дугуйлан, Хүүхдийн Урлаг Бүтээх Төвийн Зургийн дугуйлан, МУБИС- ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

  1. Гар зургийн уралдаанд зориулсан боловсролын тусгай хөтөлбөр:Гуравдугаар сарын 2, 3 өдрүүдэд явагдна.
  2. Бүтээл хүлээн авах хугацаа: Гуравдугаар сарын 11
  3. Бүтээлийг хүлээн авах газар: Байгалийн Түүхийн Музей
  4. Гар зургийн үзэсгэлэн: Гуравдугаар сарын 13-23-ны хооронд Байгалийн Түүхийн Музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2024 оны шинэ дугаарт өгүүлэл авч эхэллээ
Дэлгэрэнгүй
НҮБ-ын ХХААБ (FAO) “Тэмээн Овогтын Олон Улсын Жил 2024” нээлтийн арга хэмжээг Байгалийн Түүхийн Музейд зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх