ӨМНӨГОВЬ АЙМАГТ “WELCOME HOME-3”
ӨМНӨГОВЬ АЙМАГТ “WELCOME HOME-3”
ТҮР ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭГДЛЭЭ.
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг олон арга хэмжээг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо татан авах ажиллагаа 2013 оноос эхлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5 дахь удаагаа татан авалтаа хийгээд байна. Эх орондоо эргэн ирсэн болон Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа олдворуудаар 2024 оны 03 дугаар сард “WELCOME HOME” түр үзэсгэлэнг Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Байгалийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд, “WELCOME HOME-2” түр үзэсгэлэнг 2024 оны 06 дугаар сард Хүүхэд, залуучуудын театрт дэглэж олны хүртээл болгосон бол энэ удаа Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн олон нийтэд үзүүлж эхлээд байна.
Үзэсгэлэнд Тарвозавр Батаар, Протоцератопс тэргүүтэй 4 төрлийн 11 ширхэг үлэг гүрвэлийн гавлын ясны олдворууд дэглэгдсэн.
Үзэсгэлэн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал дэглэгдэн олон нийтэд үйлчлэх тул Даланзадгад хотын иргэд болон тус хотод аялаж байгаа гадаад дотоодын жуулчид та бүхэн Говийн байгаль, түүхийн музейгээр зочлон багахан хугацаанд ертөнцийн түүхийн нэгэн цаг хугацаагаар аялахыг урьж байна.
Хамтран ажилласан:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Говийн байгаль, түүхийн музей
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
157
7 хоногт
12055
Сүүлийн сард
59965
Сүүлийн жилд
802548
Нийт хандалт
1217232
Санал хүсэлт илгээх