БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР НУРАМХААНЫ МАНЧУК ТОМИЛОГДЛОО

Байгалийн түүхийн музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нурамхааны манчук томилогдлоо.

Н.Манчук нь Шинжлэх ухааны доктор (Sc.D), геологич, палеонтологич мэргэжилтэй.
Радиоляр, аммонит, эртний чулуун зэвсэг доторх микроамьтны үлдэгдлийн судалгаа, эртний амьтны үлдэгдлээр биостратиграфи хийх, изотопийн нас тогтоох, палео орчныг сэргээх чиглэлээр судалгааны гол ажлуудыг хийсэн.
Монгол болон Япон улс дахь музейн судалгаа, үзэсгэлэнгийн бэлтгэл, олон улсын хамтын ажиллагаанд 20 гаруй жил идэвхтэй оролцсон. ШУТИС, Нагояа их сургуультай хамтарсан төслүүдийг удирдаж, шинжлэх ухааны менежмент, хээрийн судалгаа, музейн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Музейн захиргааны ажилд шаардлагатай төлөвлөлт, удирдлага, олон нийтийн оролцоо, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэх ур чадвартай. Монгол, Япон, Англи, Казак хэлний ахисан түвшний мэдлэгтэй, 30 гаруй олон улсын түвшний судалгааны нийтлэл, бүтээл хэвлүүлсэн.
Япон улсын Нагояа их сургуулийн музей болон Йордан улсын Йорданы их сургуультай хамтарсан Йорданы эртний чулуун зэвсгийн судалгааны судлаач, Нагояа их сургуулийн болон музейн зочин судлаач, Япон улсын Нагояа их сургуулийн музей болон Сири улстай хамтарсан эртний чулуун зэвсгийн судалгааны судлаачаар оролцож байсан.
Монголын стратиграфийн комиссын нарийн бичгийн дарга (2024–одоо), Монгол Улсын Зөвлөх Геологи (2022–), Японы болон олон улсын радиоляр судлаачийн гишүүнээр (2009–) ажиллаж байгаа шинжлэх ухааны салбарын мэргэжилтэн Байгалийн түүхийн музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо.
7 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
478
7 хоногт
10418
Сүүлийн сард
61744
Сүүлийн жилд
762385
Нийт хандалт
1090334
Санал хүсэлт илгээх