Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын төсөл нь шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм.
🇲🇳Монгол Улсад хэрэгжиж буй
🦣Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын төсөл нь шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм.
📌Тус музейг Их Тэнгэрийн аманд гурван үндсэн блок бүхий (А, B, C) бүтэцтэйгээр барьж байна.
Нийт барилгын талбай 47733 м² талбай.
✅А блок – орчлонгийн үүслийн танхим, газарзүй, геологийн үзмэр, боловсролын хөтөлбөрийн өрөө, олон улсын хурлын танхим
✅B блок – хүний үүсэл, шинжлэх ухааны танхим, түр үзэсгэлэн, сургалтын театр, музейн сан хөмрөг байрлана.
✅C блок – палеонтологийн буюу үлэг гүрвэлийн хэсэг бөгөөд Монголд олдсон ховор нандин олдворуудыг дэлгэн үзүүлэх юм.
Музейн барилгын ажлын гүйцэтгэл 66 хувьтай, 2026 онд хэсэгчлэн, 2027 онд бүрэн ашиглалтад орно.
✅Нийт 250 орчим ажилтан, 571 автомашины зогсоолтой, гадна талбайдаа театр, цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, шувуу ажиглах хэсэг бүхий боловсрол, амралт хосолсон орчныг бүрдүүлэх юм.
✅Төслийг Засгийн газар, Нийслэлийн зүгээс бүрэн дэмжиж ажиллаж байгаа бөгөөд хэрэгжсэнээр:
🦣Байгалийн шинжлэх ухаанд суурилсан боловсролыг өргөжүүлэх,
🙍‍♂️🙋Хүүхэд, залуусын шинжлэх ухаанд сонирхолтой болох нөхцөлийг бүрдүүлэх,
📌Аялал жуулчлалын шинэ төв бий болгох,
🇲🇳Монголын байгалийн өв, олдворуудыг дэлхийн түвшинд сурталчлах ач холбогдолтой.
📍 Байршил: Хан-Уул дүүрэг, Их Тэнгэрийн ам
🏗 Гүйцэтгэл: 66%
🕓 Хугацаа: 2024–2027 он
🎯 Зорилго: Байгалийн шинжлэх ухаанд суурилсан боловсрол, аялал жуулчлал, судалгааны үндэсний төв байгуулах.
5 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ-2025 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026 ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” ЦАГИЙН ХУВААРЬ БОЛОН МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИАС ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД МОНГОЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
Дэлгэрэнгүй
ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ ХАМТДАА БИЧИЦГЭЭЕ!
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
755
7 хоногт
12822
Сүүлийн сард
62226
Сүүлийн жилд
765004
Нийт хандалт
1094315
Санал хүсэлт илгээх