МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН БА ХАМТЫН АЖИЛЛАГАА
     НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 50 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол улс, түүний ард иргэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, бага орлоготой орноос дундаас доогуур орлоготой, хөгжлийн тусламж хүлээн авагч орноос олон талт дипломат харилцаа, хүний эрхийг дээдлэгч орон болж, эдгээр үйл явцыг дагалдсан олон сорилт, өөрчлөлт шинэчлэлийг туулж ирсэн.
Монгол улсын өсөн нэмэгдэж буй чадавх, хөгжил, эдийн засгийн өсөлттэй уялдуулан НҮБ-ын Хүүхдийн Сан тус оронд явуулдаг үйл ажиллагаагаа хүүхэд бүрд тэгш хөгжих боломж олгоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад аажмаар шилжүүлж ирсэн. Бодит байдалд энэ шилжилт хүүхэд бүрд тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч, тэгш байдлыг хангах, үйлчилгээг орон нутгийн түвшинд хүүхэд бүрд тэгш хүргэх бодлогын орчныг холбоход илүү чиглэж ирсэн. Энэ шилжилт шууд үйлчилгээ үзүүлэх бус харин орон нутгийн түвшинд хүүхдэд хүрэх үр дүнг дээшлүүлэхтэй холбоотой бодлого, хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээг боловсронгуй болгоход техникийн дэмжлэг үзүүлэхэд аажим шилжих хэрэгтэйг илүү тод харуулсан.
Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн цар хүрээнд өөрчлөлт хийгдэж ирсэн ч, тус байгууллагын “НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд бүрд тэгш хүрч ажиллах” гэсэн цөм үүрэгт өөрчлөлт ороогүй юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам НҮБ-ын Хүүхдийн сангийн Улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулан соёлын үйл ажиллагаан дахь хүүхдийн эрхийг хангах, хөгжил хамгааллыг дэмжих, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн.
Дэлхийн хүүхдийн өдөр 11 дүгээр сарын 20-нд тохиодог бөгөөд "Бүтээлч хүүхэд-Соёлын орон зай 2023", "Гэр бүл-Соёлын анхдагч орчин 2024" арга хэмжээнүүдэд Байгалийн түүхийн музей оролцоот боловсролын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн хүүхэд бүрийг тэгш хүртээмжтэй хамруулж байсан.
НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хамт олон, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан болон хамт олонд нь түүхт 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
7 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
153
7 хоногт
12051
Сүүлийн сард
59961
Сүүлийн жилд
802544
Нийт хандалт
1217228
Санал хүсэлт илгээх