ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ТӨРИЙН ШАГНАЛТ БЯМБЫН РИНЧЕН УЛСЫН ТӨВ МУЗЕЙД
Бямбын Ринчен нь 1905 оны 11 дүгээр сарын 21-нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Түүний бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр овоглон Бямбын Ринчен гэх болжээ.
Түүний эцэг Еншөөбү овогт Будын Раднаажав нь нэрт сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам хэмээх хүн байсан.
Бямбын Ринчен нь 1914-1920 онд Алексеевский сургуульд сурсан бөгөөд Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болоход орчуулагчаар ажиллаж байжээ. 1923-1924 онд Верхнеудинск буюу өнөөгийн Улаан-Үд хотын багшийн техникумд суралцаж 1924 онд хэсэг Монгол оюутнуудын хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж, Дорно хэлний ангид элсэн сурч байсан. Түүний багш нар нь оросын алдарт Дорно судлаач Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатский, С.Ф.Ольденбург, Л.В.Щерба, В.В.Бартольд, В.М.Алексеев нар байжээ.
Бямбын Ринчен 1927 онд сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирж Монголын Гэгээрүүлэх яамны харъяа, Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байжээ.
Судар бичгийн хүрээлэнг түшиглэн Монгол Улсын соёл, гэгээрэл, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсэн бөгөөд тухайн нийгмийн улс төрийн нөлөө, үзэл суртлын хатуу ширүүн цаг үеийг даван туулж, Монгол улсын хөгжлийн тулгуур үндэс нь шинжлэх ухаан болохыг хоригдуулалгүйгээр олсон амжилтаа улам бататгасаар БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны XII сарын 20-ны өдрийн шийдвэрээр, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнг БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн болгож өөрчлөн байгуулжээ.
Монгол Улсад орчин цагийн шинэ мэдлэг ухааныг нэвтрүүлэх зорилготой байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн нь өнөөгийн Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн үндэс суурь болж чаджээ.
6 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
277
7 хоногт
12175
Сүүлийн сард
60085
Сүүлийн жилд
802668
Нийт хандалт
1217352
Санал хүсэлт илгээх