АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСАН ӨДӨР
Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан бахархалт түүхэн 101 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Энэ өдөр бол тэмцэл ялалт, төрт ёсны түүхэн их уламжлалтай манай ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө үеийн үед батлан сахиж, дархлан хамгаалж ирсэн үйл хэргээ үл мартан, үргэлж санахын баталгаа юм.
Модун Шаньюйгаас эхтэй монгол төрийн уламжлал хэзээ ч үл балран XX зууныг хүргэхдээ бид хоёр ч удаа тусгаар тогтнолоо зарлаж, улсаа тунхагласан байдаг. 1206 онд эзэн Чингис хаан Их Монгол Улсыг анх үндэслэн байгуулж, үүнээс 700 жилийн дараа 1911 онд Богд Жавзандамба тэргүүтэн Монголын эх орончид туурга тусгаар Монгол Улсаа сэргээн мандуулж, улсаа тунхаглаж байсан.
XX зууны Монголын түүх бол тусгаар тогтнолоо олж авах, хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулахын төлөөх их тэмцлийн түүх байсныг бид мартах учиргүй. Энэ тэмцлийн өрнөл дунд Монгол Улс Бүгд Найрамдах засагтай болсныг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14-р тогтоолын I зүйлд батлан баталгаажуулан зарласан билээ.
Монгол Улс анх удаа ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн парламентын тогтолцоонд шилжиж, улмаар 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуульдаа засаглалын хэлбэр, агуулгыг баяжуулан шинэчлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үе дамжин дархлан бэхжүүлж ирсний бахархалт эх үндэс болж өгсөн юм.
6 сарын өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
275
7 хоногт
13578
Сүүлийн сард
61310
Сүүлийн жилд
804579
Нийт хандалт
1220462
Санал хүсэлт илгээх