АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨР
АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨР
Боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын хичээлүүдийн агуулгад нийцүүлэн Байгалийн Түүхийн Музейн боловсролын хөтөлбөрийн агуулгыг өргөжүүлэх хүрээнд музейд түшиглэсэн цогц албан бус боловсролын хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бид эхний удаад Нийслэлийн Ерөнхий боловсролын Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн Д.Мөнхсахьяа багштай англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг сонгон амжилттай хэрэгжүүлсэн. 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилүүдэд 6, 7-р ангийн Үндэсний бичиг, Иргэний ёс зүйн боловсрол, Газарзүйн хичээлийн агуулгад нийцүүлэн шат дараалалтайгаар амжилттай хамруулсан.
• Танин мэдэхүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэхэд туслах Байгалийн Түүхийн Музейн сэдэвчилсэн тайлбарт аялал, “Бяцхан палеонтологич” боловсролын хөтөлбөрт хамрагдаж Монгол орны нутаг дэвсгэрээс олдсон үлэг гүрвэлийн олдворуудтай танилцаж, хүүхэлдэйн кино болон УСК-ноос үлэг гүрвэлийн тухай хэтрүүлэгтэйгээр мэдэж авсан зүйлээ музейн албан бус боловсролын хөтөлбөрт хамрагдан шинжлэх ухаанаар судлагдсан үзмэрт тулгуурлан танин мэдэхүйн мэдээллээ өргөжүүлэн тэлсэн. Энэ нь физикийн хичээлээр судлах 1,2 дугаар бүлгийн агуулгад бүрэн нийцэж байгаа юм. 2022-2023 оны хичээлийн жилд Биологийн багш н.Баярмаатай хамтран хэрэгжүүлсэн.
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэн зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Учир нь аливаа улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан баталдаг үндсэн суурь үзүүлэлтийн нэгд төрийн албан ёсны хэлтэй байх асуудал ордог. Энэхүү өдрийг угтан танилцуулах, номын сангийн үйл ажиллагааг сурталчилах, номын сангийн фонд дахь үндэсний бичиг дээрх хэвлэлтэй танилцуулах үүднээс музейн “Бяцхан байгаль хамгаалагч” боловсролын хөтөлбөрийг Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын Сантай хамтран тус номын сангийн үйл ажиллагааг хүргэх зорилгоор 2023-2024 оны хичээлийн жилд Үндэсний бичгийн багш н.Дэлгэрмаа багшийн удирдлаган дор амжилттай хэрэгжүүлсэн.
• Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдад парламентат ёсны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцуулсан. Эцэг, эхийн төлөөлөлтэй 2023-2024 оны хичээлийн жилд уг хөтөлбөрт оролцож Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн нэг Төрт ёстойгоо танилцсанаар энэхүү цогц хөтөлбөр үргэлжилж байгаа юм.
• 2024-2025 оны хичээлийн жилд “Үе тэнгийн дээрхлэлтийн эсрэг хамт олон байя” хөтөлбөрийг ЦЕГ-тай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
Байгалийн Түүхийн Музейтэй хамтран ажиллаж багш, сурагчдын үйл ажиллагааг дэмжин ажилласан Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн захирал Д.Батцэцэг болон анги хамт олноо зөв зохион байгуулалтад оруулж сурагч бүрийг хөгжүүлэхэд анхаарч хамтран ажилласан 8В ангийн багш Д.Мөнхсахьяа таньд талархлаа илэрхийлэе.
Байгалийн Түүхийн Музейн Боловсрол, маркетингийн хэлтэс
Жич: Энэхүү цогц хөтөлбөрт 6-9 дүгээр ангийн багш сурагчид хамрагдах боломжтой юм.
1 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
НАСАН ТУРШИЙН ДУРСАМЖ 4 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ОЛОУН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
Дэлгэрэнгүй
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлгэрэнгүй
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА: "ТАЛ НУТГИЙН ХАМГААЛАГЧ" ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
Дэлгэрэнгүй
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дэлгэрэнгүй
ЧУЛУУ ЗУРЖ, ЧУЛУУ БИЧИЖ БАЙНА... МУСГЗ, ПРОФЕССОР Г.ГОНГОРЖАВЫН “ЧУЛУУНЫ ХЭЭ 10” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Дэлгэрэнгүй
МУЗЕЙН БАРИМТЖУУЛАЛТ: ШИНЖЛЭХ УХААН БА УРЛАГИЙН ХОСЛОЛ МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дэлгэрэнгүй
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ХУДАЛДААНЫ ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙГ ТАЙЛБАРЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлгэрэнгүй
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
119
7 хоногт
13274
Сүүлийн сард
60635
Сүүлийн жилд
805058
Нийт хандалт
1221972
Санал хүсэлт илгээх